Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн өргөн барьсантай холбогдуулан дараах холбоосоор орж хуулийн төсөлд саналаа өгнө үү.
https://d.parliament.mn/tusul/b2da2f4d-7584-4139-854a-df23d7a66ae3
Монгол улсын хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хуулийн төсөл санаачлагч нь:
9.4.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ, баримтыг холбогдох хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан авах эрхтэй.
9.5.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, иргэн, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ... гэж заасан.