Уг хуулийг батлахад УИХ-ын гишүүн дэмжсэн, татгалзсан санал өгсөн эсвэл санал хураалтад оролцоогүй талаарх мэдээллийг харах боломжтой.
"Тодорхойгүй" гэсэн хэсэгт дурдсан УИХ-ын гишүүн нь тус хуулийг батлахад ямар санал өгсөн тухай мэдээлэл ил тод, нээлттэй бус байна. Энэхүү мэдээлэл нь хуулийн дагуу нээлттэй байх зохицуулалттай мэдээлэл юм. Гэвч УИХ-ын Тамгын газраас энэ тухай мэдээллийг авахаар 2 жилийн хугацаанд 4 удаа хүсэлт, 2 удаа гомдол өгсөн боловч мэдээллийг өгөөгүй.
Шинэчилсэн:
2023 онд "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-өөс зохион байгуулсан "Мэдэх эрхтэй" нөлөөллийн аяны хүрээнд иргэд, олон нийтийн оролцоотойгоор УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн санал хураалтын мэдээллийг ил тод болгохыг шаардсаны үр дүнд УИХ-ын Тамгын газраас 15 хууль тогтоомжийн санал хураалтын дүнг ил болгоод байна. /2023.04.28/